Учран золгож буй сар шинийн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймаг дахь Тамгын газрын шүүхийн бичиг хүргэгч Рымханы Аманкелдийг Аймгийн Засаг даргын 2019.02.01-ний өдрийн захирамжаар ард иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж өргөмжлөл, энгэрийн тэмдэг, мөнгөн шагналаар шагнав.Р.Аманкелд нь улсад 21 жил, төрийн алба, шүүхэд 12 жил ажиллаж шүүх хэмээх их айлын шударга ёсыг хэрэгжүүлэх нөр их ажилд өөрийн хөдөлмөрөө шингээж буй ажилтнуудын нэг юм.Р.Аманкелдийн цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
Баян-Өлгий аймгийн шүүхийн хамт олон