Сурагчдын эрх зүйн боловсролыг дэмжих зорилготой уг сургалтын хүрээнд М.Риза шүүгч шүүхийн эрхэм зорилго, мөн чанар, шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, түүнчлэн сурагчдын хүсэлтээр шүүх хуралдаан явагдах дэг журам, шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, “Green hall” буюу шүүх хуралдааны жишиг танхим, алх хэрэглэх журам, шүүхийн эмблем, шүүгчийн үнэмлэх, өмсгөлийн талаар болон шударга ёсны бэлгэдэл Фемидагийн тухай мэдээлэл өгсөн байна.
Сургалтын эцэст багш Т.Ардахаас үнэтэй цагаа зориулан сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр “Шүүх эрх мэдэл” сэдвээр сонирхолтой, үр дүнтэй мэдээлэл өгсөн М.Риза шүүгчид талархал илэрхийлжээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2019-02-14