Хуульч С.Өмирбек уг арга хэмжээний үеэр “хуульч хүний нийтийн, нийгмийн тусын тулд явуулдаг үйл ажиллагааны нэг төрөл нь иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих явдал гэдгийг онцлоод, шинээр байгуулагдсан хууль зүйн чиглэлийн номын фондыг цаашид улам бүр баяжуулах ажилд тус аймгийн нийт хуульчид дэмжлэг үзүүлэхээ илэрхийлснийг уламжлан, номын сангаа орчин үеийн ном зохиолоор баяжуулах чиглэлээр төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг” номын сангийн удирдлагаас хүслээ. Аймгийн Номын сангийн захирал Д.Алтынгүлээс хууль зүйн чиглэлийн номын фонд байгуулах ажлыг хуульчдаас санаачлан ийнхүү эхлүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Тус аймгийн Нийтийн төв номын сан нь 1948 онд үүсгэн байгуулагдаж, 1989 онд Улсын хоёрдугаар зэрэглэлийн номын сангийн эрх хэмжээтэй болж өргөжин, улмаар 2014 онд шинэ байртай болжээ. Сүүлийн үед тус номын сангийн хууль зүйн чиглэлийн номын фонд шинэчлэгдээгүй тул орчин үеийн хууль зүйн чиглэлийн бүтээлээр баяжуулах, номын фондыг шинээр бий болгох саналыг захирал Д.Алтынгүл, уншлагын танхимын эрхлэгч Т.Күлзима нараас гаргасныг хуульчид ийнхүү дэмжиж, хууль зүйн чиглэлийн номын фонд байгуулах ажлыг Монголын Хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбараас зохион байгуулжээ.
Монголын Хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь Салбар
2019-02-14