“МӨСНИЙ БАЯР 2019” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2019-02-18

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх болон шүүхийн Тамгын газар жил болгон байгууллагын “Мөсний баяр”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Нийгэм хамгаалал”-ын баг 2019 оны байгууллагын “Мөсний баяр 2019” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Толбо нууранд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд шүүгч, захиргааны албан хаагч нар 4 баг болон хуваагдаж  багуудын дунд "Сумо", "Олс таталт", “Гүйлт”,”Хоккей” гэсэн 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулж, төрөл тус бүрийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байр эзэлсэн багийг мөнгөн  шагналаар шагнаж урамшуулсан байна.

Шүүхийн Тамгын газар

2019.02.18