ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

  • 2019-02-20

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан онлайн сургалт өнөөдөр /2019.02.19/ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтад тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Р.Асхабыл туслах ажилтан Т.Хуаныш нар болон анхан шатны шүүх дэх 48 эвлэрүүлэн зуучлагч, нийслэл дэх шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн туслахууд хамрагдсан юм.

Сургалтаар шүүх бүрээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны бүтэн жилийн нэгдсэн дүн мэдээ танилцууллаа. Түүнчлэн шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярилцаж санал авч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хэлэлцүүлэг өрнүүлснээр өндөрлөлөө.