“ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

  • 2019-03-01

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хүсэлтээр тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүгчид, нийт өмгөөлөгч, хуульчдын дунд “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

 

Тус уулзалт-хэлэлцүүлгээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек “2018 оны эрүүгийн шүүн таслах ажиллагааны мэдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим” сэдвээр, аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек “2018 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус мэдээлэл өгч, хуульчдаар хэлэлцүүлжээ. Түүнчлэн аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга С.Алтай өмгөөлөгчдийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-03-04