“ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН: ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ШҮҮХЭД МЭДҮҮЛЭХ ҮНДСЭН ЭРХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛАВ

  • 2019-03-18

Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэл, аймгийн Засаг дарга хамтран сумдын ЗДТГ-ын дарга, байгууллагуудын ҮЭ-ийн хороо, холбоодын дарга, тэргүүлэгчдийг хамруулж “ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХ- НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ- ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА” сэдэвт сургалтыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Өлгий суманд зохион байгууллаа.

Аймгийн ҮЭ-ийн тус аймаг дахь Шүүхийн Тамгын газарт гаргасан хүсэлтийн дагуу дээрх сургалтад аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек уригдан оролцож “ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН: ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ШҮҮХЭД МЭДҮҮЛЭХ ҮНДСЭН ЭРХ” сэдвээр хичээл зааж, сургалтын хүрээнд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, ҮЭ-ийн үндсэн эрхийн ОУ-ын эрх зүйн үндэс, шүүхээр шийдвэрлэгдэж буй хөдөлмөрийн маргааны агуулга, практик судалгаа /2012-2018 оны байдлаар/, ҮЭ-ийн шүүхэд мэдүүлэх эрх, түүний агуулга, ҮЭ-ийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргааны шийдвэрлэлт зэрэг мэдээллийг оролцогчдод өгсөн байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР