ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН Т.РАШАТ АЙМГИЙН “POWERLIFTING”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 3 ТӨРЛӨӨР ТЭРГҮҮЛЭВ.

  • 2019-03-18

Баян-Өлгий аймгийн 2019 оны хүчний гурван төрөлт “powerlifting”-ийн аварга шалгаруулах тэмцээнд тус шүүхийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн Т.Рашат амжилттай оролцож, “-74 кг”-ийн жинд таталт, хэвтээ шахалт болон нийлбэр оноо зэрэг 3 төрлөөр Тэргүүн байранд шалгарч, аваргын алтан медаль хүртжээ.

Аймгийн аварга шалгаруулах 2019 оны “powerlifting”-ийн тэмцээнд амжилттай оролцож, 3 төрлөөс 1-р байранд шалгарч, Алтан медаль хүртсэн шүүхийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн Т.Рашатад хамт олны зүгээс баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-03-18