Уг арга хэмжээнд шүүхэд он удаан жил ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан ахмад шүүгч, шүүхийн ахмад ажилтнууд оролцож, шүүхэд ажиллаж байсан үеийн үнэтэй, сургамжит дурсамжуудаас хуваалцан, шүүхийн хамт олонд ерөөл магтаалаа айлтгалаа.
Уг арга хэмжээний үеэр ахмад шүүгч, шүүхийн ахмад ажилтнуудад Монголын шүүхийн ахмадын холбооны үнэмлэхийг тус холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын тэргүүн Р.Асхабыл гардуулан өгсөн байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2019-03-27