БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ I УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2019-03-27

 Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр улиралд 24 нэхэмжлэлийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт 45 захиргааны хэргийн 19 хэргийг шийдвэрлэж, 26 хэргийн үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хэргээр буюу 11,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 19 захиргааны хэргийг төрлөөр нь үзвэл, төрийн албаны маргаан 7, газрын маргаан 2, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 1, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 4, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 4, бусад төрлийн буюу нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэртэй холбоотой маргаан 1-ийг тус тус шийдвэрлэсэн байна. 

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны эхний улиралд хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1.333.800 төгрөгийг улсын орлого болгожээ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-03-27