Эвлэрүүлэн зуучлагчид хууль, дүрэм журмаар тогтоосон үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай мэдлэг олгож, ажилд нь дадлагажуулах, чадавхыг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн "Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалт”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Эвлэрүүлэн зуучлагчдыг мэргэшүүлэх-ахисан шат болох энэхүү сургалтад Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах С.Еркин оролцож ирлээ.
Сургалтын төгсгөлд Эвлэрүүлэн зуучлалын зөвлөл нь Эвлэрлийн гэрээний төсөл бичих даалгаврыг бүрэн дүүрэн, бусдаасаа амжилттай хийж гүйцэтгэсэн 5 эвлэрүүлэн зуучлагчийг шалгаруулснаас тус шүүхийн шүүгчийн туслах С.Еркин нэгдүгээр байрт шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь шүүхийн нийт 42 эвлэрүүлэн зуучлагчид хамрагджээ.