Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааны тайланг шүүгчдийн зөвлөгөөнөөр танилцууллаа

  • 2019-05-09

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас баталсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 4 дүгээр сарын хэргийн хөдөлгөөний дотоод хяналт, шалгалтаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэгдсэн системийн бүртгэлийг шалгажээ. Хэргийн хөдөлгөөний дотоод хяналт, шалгалтад 2018 оны 10 сараас 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл шийдвэрлэгдсэн эрүү, зөрчлийн хэргийн бүртгэлийг хамруулсан бөгөөд шүүхэд эрүү, зөрчлийн хэрэг хүлээн авах, процесс ажиллагаа явуулах, шийдвэрлэх, архивд шилжүүлэх хүртэлх үе шатыг Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд бүртгэж, оруулсан байдал, тус шүүхэд хөтлөгддөг бүртгэл, эрхийн актын өнгөн хувийг тус тус нэгдсэн систем, хэрэгтэй тулгаж шалгасан байна. Шалгалтын дүнг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр танилцуулж, хэлэлцүүлжээ. Шүүгчид дотоод хяналт шалгалтын тайлантай танилцаж, санал дүгнэлтээ илэрхийлж, мөн системийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой зарим саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэст уламжлахаар болжээ.

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар