ШҮҮХИЙН ОРЧУУЛАГЧ А.ЕРКЕГҮЛ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ Ж.АХМАРАЛ НАР “ЭЦЭГ, ЭХИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА, ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛ” СЭДЭВТ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГЭЭР ТОДОРЧЭЭ

  • 2019-06-03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Зөв тусгал” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан “Эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил төлөвшил” сэдэвт нийтлэлийн уралдааныг өнөөдөр дүгнэж, шилдэг нийтлэлийг тодруулсан байна.

Уралдаанд 25 нийтлэл ирүүлснээс Тэргүүн байранд шүүхийн орчуулагч А.Еркегүл, Гутгаар байранд шүүхийн архив-бичиг хэргийн эрхлэгч Ж.Ахмарал нар тус тус шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР