ЦАХИМ СҮЛЖЭЭГ АШИГЛАН ТАНХИМУУДАД ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ДАВХЦУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛААР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

  • 2019-07-08

Баян-Өлгий аймагт анхан болон давж заалдах шатны нийт 4 шүүх үйл ажиллагаа явуулдгаас сүүлийн жилүүдэд анхан шатны шүүхүүдийн шүүн таслах ажиллагааны ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимуудын хүрэлцээ муугаас шүүх хуралдааны танхим давхцах асуудал цөөнгүй гардаг билээ.

Шүүхийн Тамгын газраас уг асуудалд шүүхийн цахим хуудсаар дамжуулах зохицуулалт хийж, шүүхийн http://www.courtbu.mn вэб сайтыг шинэчиллээ.

Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат “Вэб сайтад шүүх хуралдааны товыг байршуулах аргачлал”-ын талаар шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудад сургалт явуулж, шүүх хуралдааныг танхимуудад давхцуулахгүй байх аргачлалыг танилцууллаа. Ингэснээр бүх шүүхүүд дундаа нэг хандалттай цахим программд нэвтэрч, шүүх хуралдаан зарлах бүрд өмнө зарлагдсан бусад шүүхүүдийн шүүх хуралдааны тов, үргэлжлэх хугацаа, шүүх хуралдааны танхимын зохион байгуулалтыг бүрэн харах боломжтой бөгөөд хоёр шүүх хуралдааны товлогдсон цаг давхацсан үед дараагийн шүүх хуралдааныг мөн цагт зарлах боломжгүй болохыг системээс анхааруулснаар шүүх хуралдааны цагийг зохицуулж товлохоор болоод байна.

Шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааныг танхимуудад давхцуулахгүй байх асуудлыг цахим сүлжээг ашиглан ийнхүү зохицуулалт хийлээ.

http://courtbu.mn/site/court_sessions?court_id=

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.07.01