Өчигдөр аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн 70 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд “Ном уншъя” аянд идэвхтэй оролцож, хамгийн олон ном уншсан Баян-Өлгий аймгийн шүүхийн үйлчилгээний ажилтан Б.Жавзанг Д.Нацагдоржийн нэрэмжит “Тэргүүний уншигч” тэмдэг, гарын бэлгээр шагнасныг номын сангийн удирдлага гардуулсан байна.
Номыг шимтэн уншигч Б.Жавзан танд нийт хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, эрүүл энхийг хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
ШҮҮХИЙН ПРАКТИК СУДЛАЛ, СУРГАЛТ ХАРИУЦСАН БАГ