АРХИВЫН УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

  • 2019-07-10

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай”  шийдвэрийг үндэслэн  Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах удирдамж”, аргачлал батлагдсан юм.  

 Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ээлжит улсын үзлэг 2019 онд багтаан зохион байгуулагдах болсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны А/341 дугаар захирамжаар байгуулагдсан урьдчилсан үзлэг зохион байгуулах салбар комисс тус шүүхийн Тамгын газрын архивд урьдчилсан үзлэг явууллаа.

Архивын урьдчилсан үзлэгээр архивд хадгалагдаж буй хадгаламжийн нэгжийн хадгалалт, албан хэргийн хөтлөлт стандартад нийцэж байгаа эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр тус шүүхийн Тамгын газрын архивын үйл ажиллагаа, зохион байгуулалтад “хангалттай сайн” гэсэн үнэлгээ өгсөн байна.

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.07.08