“ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ ДҮГНЭЛЭЭ

  • 2019-07-10

Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярт зориулан хуульчдын дунд зарласан “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт эсээ бичлэгийг уралдааныг дүгнэсэн байна.

Эсээг дүгнэх үеэр хуульчдын дэвшүүлсэн шинэ санаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг оновчтой тодорхойлсон байдлыг гол шалгуур үзүүлэлт болгосныг зохион байгуулах комиссын дарга, Ерөнхий шүүгч З.Гүлбарша онцлон тэмдэглэж, уралдаанд идэвх, санаачилгатай оролцсон хуульчдад талархсанаа илэрхийллээ.

Эсээ бичлэгийн уралдааны нэгдсэн дүнгээр хуульч Я.Сьезд Тэргүүн байр, хуульч А.Еркегүл дэд байр хуульч Т.Аршагүл гутгаар байранд шалгарсан бол хуульч С.Нургайып, Х.Тасхын нар тусгай байранд шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнуулжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.07.09