ХУУЛЬЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ЭРХ ЗҮЙЧДЭД ЗОРИУЛАГДСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2019-07-10

“Шүүхийн практик судлал, дотоодын сургалт хариуцсан баг”-ийн төлөвлөгөөнд тусгасны дагуу тус шүүхийн Тамгын газрын захиргааны албан хаагчдад Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр  “Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах журам, хуулийн зохицуулалт” сэдвээр сургалт явууллаа.

 Тус сургалт нь 2019 оны 08 дугаар сард явагдах хуульчийн сонгон шалгаруулалтад оролцох эрх зүйчдэд зориулагдсан бөгөөд захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал, хууль хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдсан байна.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.07.10