Үндэсний статистикийн хороо болон аймгийн Статистикийн хэлтэс хамтран 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан “Анхан шатны мэдээллийг сайжруулах, статистикийн мэдлэг, ур чадвар олгох” сургалтад тус шүүхийн Тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат хамрагдлаа.
Сургалтыг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд зориулсан “Нээлттэй мэдээллийг бий болгох”, төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан “Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах” сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж, сургалтад оролцогчдыг хэрэгцээт мэдээлэл, холбогдох гарын авлагаар хангасан байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2019.09.19