“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2019-09-20

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг”-т шүүхийн Тамгын газрын ажилтнууд идэвхтэй оролцлоо.

“Нээлттэй өдөрлөг”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулсан бөгөөд шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнууд иргэдийн хүссэн асуултад лавлагаа өгч, шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах загвар, гарын авлага тарааж, шүүхийн болон эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааг танилцуулсан байна.

Өдөрлөгт иргэд олноор хамрагдаж, сонирхсон, мэдэхийг хүссэн асуултынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авснаар “Нээлттэй өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.09.20