БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ III УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2019-09-26

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар улиралд 65 нэхэмжлэлийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  88 захиргааны хэргээс 66 хэргийг шийдвэрлэж, 22 хэргийн үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хэргээр буюу 8.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 66 захиргааны хэргийг төрлөөр нь үзвэл, төрийн албаны маргаан 20, газрын маргаан 8, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 1, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 9, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 16, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой 1, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ маргаан 3, бусад хуулиар 8 маргааныг шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт шийдвэрлэсэн 66 захиргааны хэргээс 23 хэргийг хялбаршуулсан журмаар, 43 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 62 удаа, Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллага 10, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 4 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна. 

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар улиралд хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 4,633,200 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-09-25