2019 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН ИРГЭНИЙ ХЭРЭГ 56,4 ХУВИАР, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ 38,4 ХУВИАР ТУС ТУС БУУРЧЭЭ

  • 2019-09-26

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны  шүүх нь 2019 оны  3 дугаар улиралд буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 47 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 61 хэргээр буюу 56,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 Давж заалдах шатны шүүхээр хянагдсан  иргэний 47  маргааныг төрлөөр нь авч үзвэл худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 2, зээлийн гэрээтэй холбоотой 4, түрээсийн гэрээтэй холбоотой 1, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол 1,  иргэний эрх зүйн бусад 10 маргаан, ажиллаж байсан байдлыг тогтоосон 3, ажлаас үндэслэлгүй халагдсан 13, цалин хөлс, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын тухай маргаан 4,  хөдөлмөрийн хуулиар шийдвэрлэх бусад маргаан 2, газрын маргаантай холбоотой 1 хэргийг тус тус давж заалдах журмаар хянасан байна.

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2019 оны   3 дугаар улиралд буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар эрүүгийн 16 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10 хэргээр буюу 38,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр хянагдсан эрүүгийн хэргийг авч үзвэл, хүнийг алах  гэмт хэрэг 2,  бусдын эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулах 1, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 2,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1,  хулгайлах 2,  залилах 2 , мал хулгайлах 2, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 2, эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид гаргасан прокурорын 2 эсэргүүцлийг тус тус хянасан байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-09-25