БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2019 ОНЫ III УЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2019-09-26

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 595 өргөдөл хүлээн авснаас 28 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 50 өргөдлийг өргөдөл гаргагчид буцааж, 410 өргөдлийг шийдвэрлэж, 107 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

2019 онд шийдвэрлэгдсэн өргөдлийг 2018 оны мөн үетэй шийдвэрлэгдсэн өргөдөлтэй харьцуулж үзвэл 8,8 хувиар буурсан байна.

Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа талуудын маргааныг эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлэхээр буцаасан 4 маргаан байна. Үүнээс  2 маргааны оролцогч хоорондоо эвлэрч, маргааныг амжилттай дуусгасан бол 2 маргааны оролцогч хоорондоо эвлэрэхээс татгалзжээ.

Шийдвэрлэгдсэн 410 өргөдлөөс талууд хоорондоо эвлэрч, маргааныг амжилттай дуусгасан 374, талууд эвлэрэхээс татгалзсан буюу маргаан шийдвэрлэлт амжилтгүй болсон 36 өргөдөл байна.

Талуудын  эвлэрсэн 267 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэгдсэн 410 өргөдлийг маргааны төрлийг авч үзвэл иргэний маргаан-370, гэр бүлийн маргаан -39, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан-1 байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-09-25