“Сана” Хувь хүний сургалтын төвийн санаачилгаар Өлгий сумын ЗДТГазар, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтран 9 дүгээр сарын 1-ний өдрөөс “Цэвэр орчин-Цэмцгэр Өлгий” аяныг зохион байгуулсан юм. Удирдамжийн дагуу төрөлх хотынхоо иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр тохилог таатай орчныг бүрдүүлэхэд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд болон төрсөн нутгаа гэсэн элэг нэгт иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэхийг зорилго болгосон тус аяны хүрээнд тусгасан болзол шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар “Шилдэг төрийн байгууллага”-аар шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Баян-Өлгий аймгийн Аялал Жуулчлалын холбоо ажиллажээ.