Тус тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр явагдсан бөгөөд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 1-р байранд Баян-Өлгий аймгийн Шүүхийн “Дэнс” дартсын клубийн тамирчин, шүүгчийн туслах М.Ерлан, 2-р байранд аймгийн Онцгой байдлын газрын тамирчин, тус газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр, 3-р байранд аймгийн Прокурорын газрын “Цэцэн” дартсын клубийн тамирчин, прокурорын туслах М.Берикбол, 4-р байранд аймгийн Шүүхийн “Дэнс” дартсын клубийн тамирчин, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 1-р байранд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын “Цэцэн” дартсын клубийн тамирчин, хяналтын прокурор М.Фарида, 2-р байранд тус клубийн тамирчин, прокурорын туслах Б.Номин-Эрдэнэ, 3-р байранд Баян-Өлгий аймгийн Шүүхийн “Дэнс” дартсын клубийн тамирчин, шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч Ж.Ахмарал нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Цаашид дартсын тэмцээнийг сар бүр шүүх, прокурорын дэргэдэх дартсын клубүүд ээлжлэн, тогтмол зохион байгуулахаар тогтлоо.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХҮҮДИЙН ДЭРГЭДЭХ ДАРТСЫН СПОРТЫН “ДЭНС” КЛУБ
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ДАРТСЫН СПОРТЫН “ЦЭЦЭН” КЛУБ
2019-10-01