Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалт боллоо

  • 2019-10-01

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, зохион байгуулагч нарыг мэргэшүүлэх, "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын хэрэгжилтийг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн захиргааны ажилтны үүрэг, оролцоо, ур чадварыг нэмэгдүүлэх, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийг хөгжүүлэх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн захиргааны ажилтнуудад "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалт 2 өдөр үргэлжилсэн ба нийслэл, орон нутгийн эрүүгийн хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн 60 гаруй захиргааны ажилтан оролцлоо.

 

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС