ШҮҮГЧ С.ЕРКЕШ ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА

  • 2019-07-02

Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр Монгол улсын хууль зүйн салбарыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл хэрэгт тасралтгүй 15-ас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж амжилтад хүрсэн мэргэжлийн туршлага, өндөр ур чадвартай төрийн албан хаагчийг шагнадаг журамтай.

Тус шаардлагыг хангасан байдлыг үнэлж, Хууль зүй дотоод хэргийн Сайдын 2019 оны А/109 тоот тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркешийг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша шүүхийн хамт олны өмнө гардууллаа.

С.Еркеш шүүгчид ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.07.22