“ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ” СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙГДЛЭЭ

  • 2019-10-21

Шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн захирагч, хошууч Т.Естай “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах” сэдэвт сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр явууллаа.

 

Сургалтаар осол, аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийн үед авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх аргыг нарийвчлан танилцуулж, гал түймэр унтраах тактикийн сургууль зохион байгуулах ажлын удирдамжтай танилцуулан, галын аюулт үзэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

 

Ажлын байранд болон амьдрах орчинд  гал түймэр гарсан тохиолдолд авах анхан шатны арга хэмжээ, хувь хүний хариуцлагын талаар мэдээлэл хийж, галын хорыг хэрхэн ажиллуулах зааварчилгааг өгч, дадлага хийж үзүүлсэн байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР