“ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ” СЭДЭВТ ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2019-10-21

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар, аймгийн Цагдаагийн газартай хамтран баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” төлөвлөгөөний дагуу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сэдэвт хамтарсан дадлага, сургуулилтыг аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

Хамтарсан дадлага, сургуулилтыг хийхээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад эмнэлгийн болон гал түймрийг унтраах анхан шатны сургалтыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, аймгийн Онцгой байдлын газраас урьдчилан явуулж, шүүхийн захиргааны ажилтнуудад дадлагын мэдлэг эзэмшүүлсэн тул сургуулилтын явцад гэмтэл авсан, угаартсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал түймрийг унтраах ажлыг шүүхийн захиргааны ажилтнууд хийсэн байна.

Дээрх хамтарсан дадлага сургуулилт нь 2017 онд шүүхийн байранд зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил зохион байгуулагдсан сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зааварчилгааны дагуу бүх үйл ажиллагаанд оролцсон нь чухал ач холбогдолтой болсныг дадлага, сургуулилтыг хамтран зохион байгуулсан аймгийн Онгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд онцоллоо.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.10.17