ДАРТСЫН СПОРТЫН “ЧАНСАА 2019/10-№2” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

  • 2019-10-21

Баян-Өлгий аймаг дахь Шүүхүүдийн дэргэдэх Залуучуудын зөвлөлийн дартсын спортын “Дэнс” клубээс тус аймагт Дартсын спортыг хөгжүүлэх, сурталчлах, дартс сонирхогчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ээлжит “Чансаа 2019/10-№2” тэмцээнийг Хосын төрлөөр өнгөрсөн Баасан гарагт /2019-10-18/ зохион явууллаа.

Уг тэмцээнд хууль, хүчний байгууллагуудын албан хаагчдаас гадна дартс сонирхогч иргэдийн нийт 12 багийн 24 тамирчин өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын “Цэцэн” клубийн “Цэцэн-1” баг /аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, прокурорын туслах ажилтан М.Берикбол/, Дэд байранд Баян-Өлгий аймаг дахь Шүүхүүдийн дэргэдэх “Дэнс” клубийн “Мөрөөдөл” баг /шүүхийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн Т.Рашат, тус аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хамгаалах тасгийн албан хаагч Х.Бекнур/, Гутгаар байранд “Дэнс” клубийн “Домог” баг /шүүгчийн туслах М.Ерлан, А.Ахмерей/ нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Дараагийн чансаа тогтоох тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сард аймгийн Прокурорын газрын дартсын спортын “Цэцэн” клуб зохион байгуулах юм.

Баян-Өлгий аймаг дахь Шүүхүүдийн дэргэдэх Залуучуудын зөвлөлийн дартсын спортын “Дэнс” клуб