НАМРЫН БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ

  • 2019-10-22

Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнууд “Намрын бүх нийтийн цэвэрлэгээ”-г 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хийлээ.

Цэвэрлэгээг удирдамжид заасан газруудад хийж, тухайн газрын засмал замын шороог шүүрдэн, ойр орчмын хог хаягдлыг, мөн шүүхийн хашаан дах хог хаягдлыг цэвэрлэж, цэвэрлэгээ хийгдсэн байдлыг Өлгий сумын Хот тохижуулалтын албаны эрх бүхий албан хаагчдад хүлээлцлээ.         

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.10.18