“ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

  • 2019-10-22

Монгол улс НҮБ-д гишүүнээр элссэний 58 жилийн ойг угтан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Эрүүл мэндийнхээ төлөө-алхангаа ярилцъя”  уриан дор “Дэлхийн алхалтын өдөр”-ийг үндэсний хэмжээнд 10 дугаар сарын 19-ний өдөр зохион явуулж, идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг сурталчлан тэмдэглэлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь зан үйлийн буруу дадлаа өөрчлөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архи, тамхинаас татгалзан, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралынхаа туршид идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, эрүүл аж төрөх иргэнийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагч зэрэг нийт 300 гаруй иргэдийг хамрууллаа.

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шүүгч, Тамгын газрын захиргааны ажилтнууд дээрх арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж нийт 6 км газар алхаж, өглөөний алжаал тайлах дасгал хийж, халдварт өвчнөөс сэргийлэх арга зам болон эрүүл мэндтэй холбоотой мэдээ, мэдээлэл авч, амралтын өдрөө үр дүнтэй өнгөрөөлөө.   

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.10.19