Тухайн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцаж, авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албан хаагчдад сургалт хийж, “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” зохион байгуулахаар Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг 21, 22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Авилгатай тэмцэх газраас авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албан хаагчдад зориулсан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн сургалтад тус шүүхийн Тамгын газрын Эрх бүхий албан тушаалтан Т.Рашат хамрагдлаа.
Сургалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хууль, шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой сэдвүүдээр явуулсан байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2019.10.21