ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ОРОН ТООНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧААР СУРАГАНЫ ЕРКИНИЙГ ТОМИЛЛОО

  • 2019-11-08

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор тус аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар С.Еркинийг сонгон бүртгэснийг үндэслэн тус шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/16  дугаар тушаалаар түүнийг эвлэрүүлэн зуучлагчаар томиллоо.

Эвлэрүүлэн зуучлагч С.Еркин нь 2007-2008 онд шүүхийн орчуулагч, 2008-2015 онд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2015-2019 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус шүүгчийн туслахаар, шүүхийн байгууллагад нийт 12 дахь жилдээ ажиллаж буй ажлын туршлагатай шүүхийн захиргааны ажилтан юм.

Эвлэрүүлэн зуучлагч С.Еркинд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН,

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.11.04