ШҮҮГЧИЙН ТУСЛАХ Ө.МӨНХЦЭЦЭГ ХУУЛЬЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

  • 2019-11-29

Монголын хуульчдын холбооноос 2019 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулсан хуульчийн сонгон шалгаруулалтад Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ө.Мөнхцэцэг амжилттай оролцон тэнцэж, Хуульчдын холбоонд гишүүнээр элссэн байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Хуульчдын холбоонд тангараг өргөнө” гэж заасныг үндэслэн шинэ хуульчид тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Хуульчдын холбооны тус аймаг дахь салбараас тус шүүхийн хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа. Хуульч Ө.Мөнхцэцэгийн хуульчийн тангараг өргөх ажиллагаанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд оролцож, баяр хүргэн, хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлсэн байна.

Хуульчийн тангараг өргөсөн Ө.Мөнхцэцэгт Монголын Хуульчдын холбооноос үүрэг болгосны дагуу холбооны тус аймаг дахь салбарын зохицуулагч энгэрийн тэмдэг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг гардуулан өгчээ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.11.29