“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

  • 2019-12-06

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас “Ойлгоё, Хүндэлье” аяны хүрээнд өнөөдөр /2019-12-06/ тус аймаг дахь Шүүхийн тамгын газар, Прокурорын газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн төвийн Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, сургуулиудын нийт 80 гаруй багш, ажилтан, албан хаагч, нийгмийн ажилтан, эрхлэгч, захирлууд оролцсон байна.

Тус хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Хүний эрхэм чанар” сэдвээр, тус шүүхийн шүүгчийн туслах Ө.Мөнхцэцэг “Шүүхээр шийдвэрлэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн судалгаа” сэдвээр оролцож, мэдээлэл өглөө.  

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР