Уг төлөвлөгөөний биелэлт 76,9 хувьтай байгааг, төлөвлөгөөнд тусгагдсан боловч хэрэгжээгүй байгаа ажлыг хэрэгжүүлэх боломжгүй байсан шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн танилцуулсны дараа шүүхийн Тамгын газраас “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр хийх шаардлагатай байгаа арга хэмжээний талаарх саналаа хэлж, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Э.Анхбаяр болон Нийтийн хэв журам хамгаалах тасгийн “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” хэсгийн ахлах, ахлах дэслэгч Г.Наранзул нараас цаашид анхаарах асуудлууд болон 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа танилцуулж, тус шүүхийн Тамгын газар Цагдаагийн газартай хамтран 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын хүрээг тодорхойлсноор уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2020.01.17