БАЙГУУЛЛАГЫН БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2020-01-20

Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болсон билээ.

Үүнтэй холбогдуулан тус шүүхийн Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн багш М.Мөнхбаяр өнөөдөр “БАЙГУУЛЛАГЫН БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ” сэдэвт сургалтыг цахим сүлжээгээр зохион байгууллаа.

Тус аймаг дахь шүүхийн Тамгын газрын захиргааны албан хаагчид тус сургалтад идэвхтэй хамрагдаж, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахтай холбоотой эргэлзээтэй асуудлаа тодруулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулах талаар тодорхой аргачлал,  мэдээлэлтэй болсноор сургалт үр өгөөжтэй болж өндөрлөлөө.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020.01.17