ШҮҮГЧ С.ӨМИРБЕК “ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНДЛҮҮЛЭХ ЭРХ”, “ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН БА ГАНЦААРЧИЛСАН МАРГААН” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

  • 2020-01-20

Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Friedrich-Ebert-Stiftung Mongolia /Фридрих Эбертийн сан/ байгууллагатай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн төвд зохион байгуулсан “Зохистой хөдөлмөр ба орон нутгийн иргэдийн хөдөлмөрлөх эрх” сэдэвт сургалтад Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек уригдан оролцож “Хүний эрхэм чанар ба Хүндлүүлэх эрх”, “Хөдөлмөрийн хамтын ба ганцаарчилсан маргаан, шүүхийн практик /2012-2019 он/” сэдвээр мэдээлэл өглөө.

Уг сургалтад Баян-Өлгий аймгийн нийт сумдын ажилтан болон ажил олгогчдын төлөөлөл, иргэд, хөдөлмөрчид нийт 130 гаруй хүн хамрагдсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны шинэ байрны нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагджээ.

2020.01.17