Жил бүр шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэрс өөрчлөгдөн батлагддаг бөгөөд 25 нас хүрсэн иргэдээс цахим системийн аргаар, санамсаргүй байдлаар шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг сонгодог журамтай. 2020 онд Өлгий сумын төвөөс 145, сумдаас 51 хүн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Шүүхийн Тамгын газраас Өлгий сумын төвөөс сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулагдсан сургалтыг өнөөдөр явуулж, тэдний эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдаанд оролцоход гаргах дүгнэлт, саналын талаар арга зүйн зөвлөгөө өглөө.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2020-02-07