БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2019 ОНЫ МЭДЭЭ

  • 2020-02-07

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл шинээр 822 өргөдөл, тайлангийн үлдэгдэл 22 өргөдөлтэй нийт 844 өргөдөл хүлээн авснаас 74 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 76 өргөдлийг өргөдөл гаргагчид буцааж, 616 өргөдлийг шийдвэрлэж, 78 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

2019 онд шийдвэрлэгдсэн өргөдлийг 2018 оны мөн үетэй шийдвэрлэгдсэн өргөдөлтэй харьцуулж үзвэл 10 өргөдөл буюу 1,6 хувиар өссөн байна.

Шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл  5 маргаан байна. Үүнээс  2 маргааны оролцогч хоорондоо эвлэрч, маргааныг амжилттай дуусгасан бол 2 маргааны оролцогч хоорондоо эвлэрэхээс татгалзаж, 1 маргааны үлдэгдэлтэй.

            Шийдвэрлэгдсэн 616 өргөдлөөс талууд хоорондоо эвлэрч, маргааныг амжилттай дуусгасан 571, талууд эвлэрэхээс татгалзсан буюу маргаан шийдвэрлэлт амжилтгүй болсон 45 өргөдөл байна.

Талуудын  эвлэрсэн 563 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэгдсэн 616 өргөдлийг маргааны төрлийг авч үзвэл иргэний маргаан 559, гэр бүлийн маргаан 56, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан 1 байна.

 

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-02-06