ШҮҮХИЙН АРХИВЫН ӨРӨӨ БОЛОН ЭД МӨРИЙН БАРИМТ ХАДГАЛАХ БАЙРАНД АРИУТГАЛ ХИЙВ

  • 2020-02-27

Монгол Улсын Үндэсний архивын газрын даргын 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 59 дүгээр тушаалаар баталсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-т зааснаар архивын өрөө тасалгаа нь хөгц, хорхой шавж, хортон мэрэгч, тоос шорооноос бүрэн ангижирсан байнгын цэвэр нөхцөлд байх шаардлага тавигдсан байдаг.

Зааврын биелэлтийг хангаж ажиллах үүднээс тус шүүхийн Тамгын газраас архивын өрөөнд болон эд мөрийн баримт хадгалах өрөөнд тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр ариутгал, халдваргүйтгэл хийлгэлээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-02-13