ШҮҮГЧ, АЖИЛТНУУД УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА

  • 2020-03-10

Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн “Коронавирус” /COVID-19/-ын  халдварт өвчний тархалттай холбогдуулан халдварын аюулаас сэргийлэх, эрсдэлийг буруулах зорилгоор манай улс 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн билээ.

Энэ үед иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад болон халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулан хандив, тусламж үзүүлэх аян ард иргэд, байгууллага хамт олны дунд идэвхтэй өрнөж байна.

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд дээрх аянд нэгдэж, шүүгч, ажилтнуудын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцэн, санал нэгтэйгээр Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж Улсын онцгой комисс /Хүлээн авагч: Онцгой байдлын Ерөнхий газар, Төрийн сангийн 100900031405 тоот данс/-т нийт 12 шүүгч, 29 ажилтны нэг өдрийн цалин 2.575.977 төгрөгийг  хандивлахаар шийдвэрлэв.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-03-09