"ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ" АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТУХАЙ

  • 2020-03-10

Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусын халдвар /COVID-19/ бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас “Шуурхай арга хэмжээ авах тухай” албан бичиг ирүүлсний дагуу шүүхээр үйлчлүүлэгч, хэргийн оролцогч та бүхэнд дараах уриалгыг дэвшүүлж байна.

Иргэн та шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэлийн загвар, бүрдүүлбэрийн талаар мэдээллийг шүүхийн байранд ирэлгүйгээр тус шүүхийн www.courtbu.mn цахим хуудас болон 70423513 дугаарын утсаар мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдож авах боломжтой бөгөөд өргөдөл, хүсэлт, гомдлыг тус шүүхийн тамгын газрын [email protected]  цахим шуудангийн хаягаар ирүүлэх боломжтой юм.

Зайлшгүй шаардлагаар шүүхийн байранд биечлэн ирэх тохиолдолд амны хаалтыг тогтмол хэрэглэж, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахихыг анхаарна уу.

Иргэн та Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон бусад албан ёсны эх сурвалжаас ирүүлж буй зөвлөмжийг тогтмол мөрдөж, шинэ төрлийн коронавирусын халдвараас өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалахыг уриалж байна.

  • Мэдээлэл лавлагаа: 70423513, 99425014
  • Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах: 80090910
  • Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах: 99482986
  • Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн  туслах: 99418341
  • Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах: 99528868
  • Эвлэрүүлэн зуучлагч: 99427844

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР