БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-06-26

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүх 2020 оны  2 дугаар улиралд /2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар/ 50 иргэний хэргийг хянан шийдвэрлэж үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 23 хэргээр буюу 85,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүхээр Иргэний хуулиар 27, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 6, Хөдөлмөрийн тухай хуулиар 12, Гэр бүлийн тухай хуулиар 3, бусад хуулиар 2 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж нийт 50 иргэний хэргийг шийдвэрлэснээс 21 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 20 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 9 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 2 дугаар улиралд эрүүгийн 23 хэргийг хянан шийдвэрлэж, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11 хэргээр буюу 91,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр хүнийг алах  гэмт хэрэг 1,  бусдын эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 5,  залилах гэмт хэрэг 4, мал хулгайлах гэмт хэрэг 1, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 5, хахууль авах гэмт хэрэг 2 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж, нийт 23 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 9 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 8 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 6 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 2 дугаар улиралд зөрчлийн 7 хэргийг хянан шийдвэрлэж, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хэргээр буюу 14,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр танхайрах зөрчлийн хэрэг 2, хүний биед халдах зөрчлийн хэрэг 1, мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих зөрчлийн хэрэг 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 3 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж, нийт 7 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 3 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 4 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.