БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-06-26

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны хагас жилд  41 нэхэмжлэл, хэргийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  60 захиргааны хэргээс 42 хэргийг шийдвэрлэж, 18 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг 2019 оны хагас жилтэй харьцуулахад 1 хэргээр буюу 2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

Нийт шийдвэрлэсэн 42 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, төрийн албаны маргаан 10, газрын маргаан 6, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 1, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 7, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ маргаан 2, бусад хуулиар 8 маргааныг шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт шийдвэрлэсэн 42 захиргааны хэргээс 11 хэргийг хялбаршуулсан журмаар, 31 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 37 удаа, захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд 5 удаа, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 6 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны эхний хагаст хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,948,400 төгрөгийг улсын орлого болгожээ.