БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-06-26

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар улиралд өмнөх оны үлдэгдэл 16 хэрэгт нэмж 143 эрүүгийн хэрэг хүлээн авч, шийдвэрлэвэл зохих нийт 159 эрүүгийн хэргээс 11 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 141 хэргийг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг 2019 оны хагас жилтэй харьцуулбал 49 хэргээр буюу 65,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг 3, үүнээс хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах 1, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 53, хүчиндэх 3, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, хулгайлах 24, залилах 5, мал хулгайлах 6, хахууль авах 1,  хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 16, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 9, эрүүгийн хуулийн бусад зүйлээр 16 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 155 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 4, 18-21 насны 7 хүн, 22-29 насны 45 хүн, 30-34 насны 37 хүн, 35-аас дээш насны 62 хүн, Шүүхээр ял шийтгүүлсэн 155 хүний 48 хүнийг хорих ялаар, 80 хүнийг торгуулийн ялаар, 27 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 21 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 11 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 80990000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  141 эрүүгийн хэргийн улмаас 78 эрэгтэй, 42 эмэгтэй, 4 насанд хүрээгүй хүүхэд, 6 хуулийн этгээд, 18 төрийн байгууллага хохирч, 7 хүн нас барсан бөгөөд 64 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 5 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 6 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 581175488 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 3 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоон шийдвэрлэжээ.

2020 оны 2 дугаар улирлын байдлаар тус шүүх нь сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 15 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 15 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 5 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 1 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, 14 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 18 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 2-р улирлын байдлаар зөрчлийн 178 хэргийг хүлээн авч 178 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 67, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 91, хулгайлах зөрчил гаргасан 9, бусад зөрчил гаргасан 11 байна.

 Үүнийг 2019 оны хагас жилтэй харьцуулбал 20 зөрчлийн хэргээр буюу 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.