БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭ

  • 2020-06-26

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хагас жилийн байдлаар нийт 377 өргөдөл хүлээн авснаас 56 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, 58 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 243 өргөдлийг шийдвэрлэж, 20 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

2020 оны хагас жилийн байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг 2019 оны мөн үетэй харьцуулвал үзвэл 12 хувиар буурсан байна.

Шийдвэрлэгдсэн 243 өргөдлийн 217 маргаан буюу 88.7 хувь нь амжилттай эвлэрч, 26 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болсон.

Талуудын  эвлэрсэн 217 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэгдсэн 243 өргөдлийг маргааны төрлийг авч үзвэл иргэний эрх зүйн маргаан 196, гэр бүлийн маргаан 47 байна.