Монголын Хуульчдын холбооноос хуульчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд, тус холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын хуульчдын санал, санаачилгыг дэмжиж, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газартай хамтран тус шүүхэд “Хэргийн материалтай танилцах өрөө”-г Холбооны санхүүжилтээр тохижуулсныг тус аймагт зохион байгуулсан сургалтын үер /2020.09.18./ нээж, ашиглалтад орууллаа.
Тус өрөөг иж бүрэн тавилга, хяналтын камер зэрэг хэрэгцээт бусад зүйлсээр тохижуулсан бөгөөд хэргийн оролцогчид, өмгөөлөгч, прокурорууд хавтаст хэрэгтэй танилцах үеэр ашиглах зориулалттай юм.
Хэргийн материалтай танилцах өрөөг тохижуулж, шүүхийн Тамгын газартай хамтран ажилласан Монголын Хуульчдын холбоонд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд,
Шүүхийн тамгын газар