Талархал

  • 2020-09-29

     

Саприй овогтой Нямжав би, 1961 онд төрсөн, эмэгтэй, яс үндэс дөрвөд, Өлгий сумын 5-р багт оршин суудаг.

Миний бие аймгийн ЗДТГ-т ажиллаж байгаад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өндөр насныхаа тэтгэвэрт гарсан билээ. Тэтгэвэр тогтоолгох үед нийгмийн даатгалын байгууллагаас 1983-1994 оны хөдөлмөрлөсөн хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж зөвлөсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр танай байгууллагад хандан өргөдөл гаргасан билээ.   

Миний өргөдлийг хүлээн аваад хурдан шуурхай шийдвэрлэж, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажилласан хугацааг минь шүүхээр баталгаажуулж өгсөнд баяртай байна.

Иргэдийн өргөдөл, хүсэлтийг 2 сар буюу 60 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой байтал цаг хугацаа хэмнэж, шуурхай үйлчилсэн танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Төр, түмнийхээ төлөө шударга ажиллаж, харилцагч иргэдтэйгээ эелдэг зөв боловсон харьцдаг, эрх, үүргээ ухамсарлан ажилладаг та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Талархсан С.Нямжав